/ Мэдээ мэдээлэл / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Тус хэлтэс нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хариуцсан 10 хороодын нутаг дэвсгэрт 2019.05.03-ны өдөр зохион байгууллаа. Тасгийн дарга, ахлах байцаагч нар, хороо хариуцсан эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаа нарын 56 алба хаагч ажилласан.

Арга хэмжээнд хорооны засаг дарга нарт хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлж, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, халамж үйлчилгээний мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч, өрхийн эмч сувилагч, Дүүргийн хяналтын прокурор, БЗД-ийн замын цагдаагийн хэлтсийн байцаагч, хэсгийн ахлагч, урамшуулалт эргүүл, өрхийн эмнэлгийн эмч зэрэг нийт 97 алба хаагчийг татан оролцуулсан юм.

Албадууд тус тусын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулсан бөгөөд 228 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 430 санамж гарын авлага, 480 сэрэмжлүүлэг тараасан.

Хороо бүрийн эрүү хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил арга хэмжээг иргэдэд тайлагналаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=aac6dd666933988addec2b224b13d684&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=aac6dd666933988addec2b224b13d684&
2020-12-14 21:21:16
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна