/ Мэдээ мэдээлэл / АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДАД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДАД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тус цагдаагийн хэлтсийн даргын 2017.12.14-ний өдрийн А/53 тоот “Мэдэгдэл-Хяналт шалгалт ерөнхий арга хэмжээг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан хороодын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийх ажлыг 2019.03.06-ны өдрөөс 2019.05.01-ний хооронд явууллаа.

2019.05.01-ний өдөр хариуцсан 10 хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААНБ-ын захирал, удирдлагуудтай уулзалт хийж өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлаа танилцуулж, арга хэмжээ авагдсан болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, үлгэр жишээ ажиллан сайшаагдсан байгууллагуудыг танилцуулсан юм.

Арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 142 аж ахуй нэгж байгууллагыг шалгаснаас мэдэгдлийн хариуг хугацаанд өгөөгүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй зэрэг нийт 56 зөрчилд 24,550,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. мөн 39 зөрчилгүй, 15 хаагдсан, 11 аж ахуй нэгж байгууллагыг материалжуулан шалгаж байна.

2019.05.01-ний өдөр хариуцсан 10 хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААНБ-ын захирал, удирдлагуудтай уулзалт хийж өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлаа танилцуулж, арга хэмжээ авагдсан болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, үлгэр жишээ ажиллан сайшаагдсан байгууллагуудыг танилцуулсан юм. 
Энэ уулзалтанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн дарга, ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаа нар 126 ААНБ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав. Эдгээр аж ахуй нэгж байгууллагуудтай цаашид хамтран ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ГУРВАЛСАН ГЭРЭЭ байгууллаа.

Аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэн, мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, хариуг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдол бүрт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, үр дүнг тооцох нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, үр дүнтэй ажил болсон юм.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуй нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах тухай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан байдаг бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй хэмээн заасан байдгийг эргэн нэг сануулж байна.

#ГЭМТ_ХЭРЭГ_ЗӨРЧЛӨӨС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭХ_НЬ_ТА_БИДНИЙ_ҮҮРЭГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=56af1f76e7ffe78b747480bb6f42ee32&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=56af1f76e7ffe78b747480bb6f42ee32&
2020-12-14 21:21:41
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна