/ Мэдээ мэдээлэл / ДОМГИЙН ЖИМЭЭР АЯЛЛАА

ДОМГИЙН ЖИМЭЭР АЯЛЛАА

Тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг болон хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагийн мэдлэг мэдээлэлдээ хөрөнгө оруулалт хийх зорилгоор дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатарын хамт тайз дэлгэцийн зураачдын MN17 Art Gallery-д дэлгэсэн “Домгийн жимээр” нэртэй үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Үзэсгэлэнд 8 уран бүтээлчийн 50 эскиз зураг, 20 хувцас дизайны бүтээл дэлгэгдсэн бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулагч, тайз дэлгэцийн зураач Л.Батбилэг манай алба хаагчдыг тусгайлан хүлээн авч, бүтээл бүрийг нэг бүрчлэн тайлбартайгаар сонирхууллаа. 

Эдгээр бүтээлүүд нь удахгүй бүтээхээр төлөвлөж буй үндэсний түүхэн кино, түүхэн туульсийн кино, үлгэрийн кино төслүүдийн дүр, судалбар зургууд, хувцас хэрэглэлүүд юм.
Уг үзэсгэлэн нь “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нэгэн хэсэг гэдгээрээ онцлогтой. Энэ наадамд Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирж оролцжээ. Эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Ийнхүү эх орон, түүх соёл, уламжлал, ёс заншил, ардын аман зохиол зэрэг оюуны үнэт өвийг түгээн дэлгэрүүлж, хайрлан хамгаалж, хадгалан үлдээх их үйлсэд сэтгэл оюунаа шингээн ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч залуустаа амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=8a19138b2f68e6c0c3d287373ff5d1e1&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=8a19138b2f68e6c0c3d287373ff5d1e1&
2020-12-14 21:22:27
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна