/ Мэдээ мэдээлэл / ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Өсвөрийн сэргийлэгч” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж Баянзүрх дүүргийн 2019 оны шилдэгүүдээ тодрууллаа. Тэмцээнд нийт 11 сургуулийн баг тамирчид авхаалж самбаа, мэдлэг чадвараа уралдуулсан бөгөөд 

• Нэгдүгээр байранд- Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургууль /Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал/
• Хоёрдугаар байранд- Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/
• Гуравдугаар байранд- Ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/
тус тус шалгарлаа.

Тэмцээний тэргүүн болон гуравдугаар байранд шалгарсан сургуулиуд нь тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай алба хаагчид “Өсвөрийн сэргийлэгч”-дийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хамтран ажилладаг билээ.

Мөн баг хамт олноо чадварлаг зохион байгуулж, удирдаж чадсан 33-р дунд сургуулийн дуу хөгжмийн багш Баатарсүрэн, баг хамт олноо манлайлан оролцсон 48 дугаар сургуулийн багийн ахлагч сурагч М.Хишигжаргал, 79 дүгээр сургуулийн багийн ахлагч сурагч Э.Батчимэг, 
үзэгчдийн дунд зохион явуулсан тэмцээнд авхаалж сорин тэргүүлсэн 142-р сургуулийн сурагч Ж.Бат-Оргил, 127-р сургуулийн сурагч О.Мөнхжин нарыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.

Тэмцээн багийн мэндчилгээ, хууль эрх зүйн асуулт хариулт, гэрийн даалгавар, илтгэл, урлагийн тоглолт гэсэн үе шатуудаар явагдлаа. 
Өсвөрийн сэргийлэгч хэмээх эрхэм алдрын эзэд болж бусдыгаа үлгэрлэн, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=979066c164eba96cc111152ec159fed4&:
94.242.129.46
Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=979066c164eba96cc111152ec159fed4&
2020-12-12 22:41:24
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=979066c164eba96cc111152ec159fed4&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=979066c164eba96cc111152ec159fed4&
2020-12-14 21:22:51
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна