/ Мэдээ мэдээлэл / АЛТАН МЕДАЛЬ АВЧИРЛАА

АЛТАН МЕДАЛЬ АВЧИРЛАА

МУГТ, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Бурмаа тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо зохиогдсон “Байгаль опен” олон улсын тэмцээний 76 кг-ийн жинд зодоглож “алтан медаль” хүртлээ. 

Ийнхүү дэлхийн аваргад зодоглох эрхээ авч чадсан манай алба хаагч энэхүү амжилтаа хэлтсийн удирдлагуудад илтгэсэн юм. Тамирчнийхаа цаашдын тэмцээн уралдаануудад хамт олны зүгээс Монгол цагдаагийн Сүлд хийморь ивээх болтугай хэмээн ерөөж байна. 
Сонирхуулахад Буриадын ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль опен” олон улсын 24 дэх удаагийн тэмцээнд 13 орны 257 тамирчин өрсөлдсөнөөс манай эмэгтэй бөхчүүд таван жинд түрүүлж, эзэн орны эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд аваргалсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=64c11c491807a155a426d062c55cc3d0&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=64c11c491807a155a426d062c55cc3d0&
2020-12-14 21:23:45
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна