/ Мэдээ мэдээлэл / “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсээс эх үрсийн баярыг тохиолдуулан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр, сургалт өдөрлөгийг өнөөдөр Парк хотел үйлчилгээний төвд зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ удирдан явуулж, хүрэлцэн ирсэн зочдод гэр бүлийн боловсрол олголоо.

Сургалт “Гэр бүлийн харилцааны онцлог, анхаарах асуудлууд”, “Гэр бүлийн хүчирхийллийн цикл, үр дагавар”, “Гэр бүлийн хамтын зорилго ба хамтдаа бүтээх дурсамж”, “Хүүхдээ хамтдаа сонсъё”, “Хамтын дурсамж ба хайр баяр хөөр” гэсэн сэдвүүдийг хөндөн лекц-дадлага, хамтын бүтээлч оролцоо гэсэн 2 төрлөөр явагдсан юм.

Уг сургалтаар гэр бүлийн харилцааны онцлог, зөрчил, маргаан, үл ойлголцлыг хэрхэн эерэг аргаар шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн хамтын үр бүтээмжтэй цагаар дамжуулан ирээдүйн зорилго мөрөөдлөө хэрхэн бүтээх, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсох, дэмжих, тэд аав ээжээсээ юу хүсдэгийг өвөрмөц аргаар хэрхэн танин мэдэх вэ? зэрэг маш олон асуултын хариуг олж авахын зэрэгцээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх арга ухаанд суралцлаа.

Сургалтын хамгийн сонирхолтой хэсэг нь хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн төрсөн улирлаар багт хуваагдан тухайн улирлын онцлог болон сайхан талыг харуулсан зураг зурж, урлагийн номероор мэндчилгээ дэвшүүлэн өрсөлдлөө. Хамгийн сүүлд хэзээ зураг зурсан бэ гэх сэтгэл судлаачийн асуулт нь дуртай зүйлсээ зурж, дуртай дуугаа аялах нь хүний сэтгэл зүйд хамгийн сайнаар нөлөөлдөг аз жаргал ялгаруулдаг гэсэн зөвлөгөөг дагуулж байсан юм.

Цагдаагийн алба хаагчид ажлын ачаалал ихтэй, цаг наргүй ажилладагаас шалтгаалан ар гэрийн асуудлыг гэр бүлийн хамт шийдвэрлэх, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарах байдал орхигдсоор байдаг тул энэхүү өдөрлөгөөр халуун дулаан уур амьсгалд хамтдаа суралцсан өдөр байлаа.

Мөн өдөрлөгийн үеэр 2019 онд сурлага, урлаг, спортоор манлайлсан “авъяаслаг хүүхэд”, “Спортлог хүүхэд”, “Эрдэмлэг хүүхэд”, “Оюунлаг хүүхэд”, “Тусч хүүхэд”, “Тэргүүний сурагч”, “Шилдэг хүүхэд” гэсэн шалгуур үзүүлэлтээр 10 хүүхдийг шалгаруулан, шагнаж урамшуулан, өргөмжлөл гардууллаа.

Халуун дулаан уур амьсгал дунд хайртай хүмүүстэйгээ хамтран гэр бүлийн боловсролд суралцах боломжийг олгосон энэхүү сургалтыг тус хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн хамт олон төсөл бичиж, “ДЗМОУБ-ын төгсөлтийн аргачлал 600” төслийн баг хамт олон дэмжиж 3.820.000 төгрөгийн хөрөнгө оруулалан хамтран амжилттай зохион байгууллаа. Хамтран зохион байгуулсан болон оролцсон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛТАЙ ГЭР БҮЛД ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭН ИНЭЭМСЭГЛЭЛ ДҮҮРЭН АМЬДРАХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=cd1244ef439f9614b0fc6274d49cdf1f&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=cd1244ef439f9614b0fc6274d49cdf1f&
2020-12-14 21:24:06
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна