/ Мэдээ мэдээлэл / ДЭД ДАРГЫН НЭРЭМЖИТ ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА

ДЭД ДАРГЫН НЭРЭМЖИТ ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА

Алба хаагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, албаны бэлэн байдал сонор сэрэмжийг шалгах үүднээс 14 хоног тутамд тасгийн дарга нарын нэрэмжит жагсаалын үзлэг зохион байгуулах хэлтсийн даргын үүргийн дагуу “Дэд даргын нэрэмжит жагсаалын үзлэг”-ийг 2019.05.27-ны өдөр зохион байгууллаа.

Жагсаалын үзлэгт ажилтай, ээлжийн амралттай, чөлөөтэйгөөс бусад нийт 112 алба хаагч хамрагдсан. Үзлэгийг дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар удирдан бусад тасгийн дарга нар оролцон явууллаа.

Тус хэлтэс нь амар тайван амьдралын баталгааг хангах зорилт тавьж, алба хаагчдаас өдөр тутмын үйл ажиллагаандаа иргэдтэй зөв боловсон харьцах, шинэ залуу алба хаагчдыг ажилд нь сурган дадлагажуулах, бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, албаны бэлэн байдал, сонор сэрэмж, сахилга ёс зүйн байдалд тавих хяналтыг сайжруулахад анхааран ажиллаж байна.

#АМАР_ТАЙВАН_АМЬДРАЛЫН_ТӨЛӨӨ_ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=36228af03b097e3c6e1325ebd8051b72&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=36228af03b097e3c6e1325ebd8051b72&
2020-12-14 21:24:30
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна