/ Мэдээ мэдээлэл / БЗД-ийн 102 дугаар дунд сургуулийн эцэг эхчүүд бүгдээрээ “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ”

БЗД-ийн 102 дугаар дунд сургуулийн эцэг эхчүүд бүгдээрээ “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ”

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ЦЕГ-аас боловсруулсан “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 116 тоот тушаалаар баталгаажуулж Цагдаагийн ерөнхий газартай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Манай хэлтсийн зүгээс уг төслийн талаарх хэлэлцүүлгийг хороодын засаг дарга нар, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг оролцуулан өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулсан билээ. Эхний ээлжинд гэр хорооллын 2,21,27 дугаар хороо, гэр хороолол болон байшингийн хороолол холимог 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхлүүлж тодорхой хугацааны дараа бусад хорооддоо жигдрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа иргэдэд хэдийн танилцуулсан.

Тэгвэл өнөөдөр БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 102-р бүрэн дунд сургуулийн эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж эцэг эхчүүдэд танилцууллаа. Уулзалтанд тус хэлтсийн НХЖХТ-ийн дарга, цагдаагийн ахмад С.Амгаланбаатар, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ц.Мөнхцэцэг, цагдаагийн ахмад М.Отгонсүрэн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Балдандорж, хорооны засаг дарга Л.Батдэлгэр, нийгмийн ажилтан Б.Батзаяа болон 108 эцэг эх оролцлоо.

Цугларсан эцэг эхчүүд төслийн талаар тодорхой ойлголттой болж нэгэн зорилгын төлөө нэгдэн ажиллахаа илэрхийлж байсан юм. 102-р дунд сургуулийн 4а ангийн сурагч А.Халиунаагийн ээж Ц.Сувдаа уг төслийн талаар сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ: “Миний бие Хүүхэд хамгаалагч төслийг маш их дэмжиж байна. Манай хүүхдийн сурдаг сургуулийн орчин замын болон гэмт хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй бүсэд хамрагддаг гэж би хувьдаа хардаг. Энэ төсөл хэрэгжсэнээр хүүхдийг гадна орчны эрсдэлээс хамгаалахаас гадна гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна. Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ хамгаалахад гар бие оролцож сэтгэл зүрхээ зориулаарай хэмээн уриалж байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=73fe5c35379e4ec8442ba8cc4060bd82&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=73fe5c35379e4ec8442ba8cc4060bd82&
2020-12-14 21:25:26
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна