/ Мэдээ мэдээлэл / НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МАНАЙ ХЭЛТСИЙН УДИРДЛАГА БОЛОН ХАМТ ОЛОНД ДАРААХ ТАЛАРХЛЫГ ИРҮҮЛЖЭЭ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МАНАЙ ХЭЛТСИЙН УДИРДЛАГА БОЛОН ХАМТ ОЛОНД ДАРААХ ТАЛАРХЛЫГ ИРҮҮЛЖЭЭ

АЖЛЫНХАА ГҮНД ОРЖ АХИЦ, ДЭВШИЛ ГАРГАЖ БУЙ
ХАМТ ОЛНЫ АМЖИЛТААС

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон иргэд, байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээлэл бүрт хүрч ажиллах, албаны шуурхай байдлыг хангах, шийдвэрлэлтийг ахиулах, иргэд, олон нийтийн оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, прокурор, шүүхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх, тэдний ачааллыг тэнцвэржүүлэх ажлыг зөв зохион байгуулсанаар үр дүнд хүрч, бусад цагдаагийн газар, хэлтсүүд туршлага болохуйц ажил болсон байна.
Зохион байгуулсан зарим ажлуудаас товч дурьдвал:
1. Улсын хэмжээнд “Обьект, субьект цахим судалгаа”-ны нэгдсэн санг бүрдүүлэн, судалгаа хяналтын сантай уялдуулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд ажиллах цахим сангийн программд нийт 36 төрлийн 885 обьект, 34 төрлийн 2910 субектыг таблетад байршуулж, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, авто эргүүлийн алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна
2. “Мэдэгдэл-хяналт шалгалт” арга хэмжээг сар бүр тодорхой обьектууд руу чиглүүлэн зохиосон байна. 2019 он гарсаар нийтийн байр, дэн буудал, зочид буудал, барьцаалан зээлдүүлэх газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг засуулах, шаардлага хангасан хяналтын камер байршуулах, барьцаалан зээлдүүлэх газрууд эд зүйл хүлээж авах тэмдэглэлийн загварыг хөтлөх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулжээ.
3. Эрүүгийн цагдаагийн тасгийн 9 эрүүгийн мөрдөгчийг гүйцэтгэх ажил эрхлэх, 11 эрүүгийн мөрдөгчийг гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэрэг шалгаж шийдвэрлэх чиглэлээр дагнан ажиллуулсан, мөн тасгийн дарга, ахлахуудыг хуваарьт оруулан авто эргүүлд ажиллуулан, дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, материалжуулан шалгах зэргээр газар дээр нь зааварчилж сурган дадлагажуулсанаар хойшлуулашгүй хийх ажиллагаанууд бүрэн хийгдэж, дуудлага мэдээлэл шуурхай шийдвэрлэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал хөнгөрсөн ач холбогдолтойгоос гадна ажлын байран дээрх бодит сургалт болж алба хаагчид чадавхижсан байна.
Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2019 оны эхний 05 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2124 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 580 буюу 21,4 хувиар, 1131 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 440 буюу 33,5 хувиар тус тус буурсан, хэргийн илрүүлэлт 23,5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 10,3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаагаас гадна алба хаагчдын ажлын ачаалал 30 хувиар буурсан нь дээрх ажлуудын үр дүн юм
Прокурор, шүүхийн байгууллагуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, нэгдсэн шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар “Өнөөдөр” сонины 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хууль ёс буланд тус дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх У.Солонгын “Баянзүрх дүүргийн хэмжээнд ахуйн архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг огцом буурсан” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэнийг та бүхэн уншиж танилцахыг зөвлөж байна.
Цагдаагийн хурандаа Т.Дамбийням даргатай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон болон тэдний гэр бүлд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=5c83d1c22a0611570024caf6a55113b4&:
94.242.129.46
Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=5c83d1c22a0611570024caf6a55113b4&
2020-12-12 22:42:41
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=5c83d1c22a0611570024caf6a55113b4&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=5c83d1c22a0611570024caf6a55113b4&
2020-12-14 21:25:49
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна