/ Мэдээ мэдээлэл / ШАТРЫН ТЭМЦЭЭНД ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРЛАА

ШАТРЫН ТЭМЦЭЭНД ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРЛАА

"Мөрдөн байцаах алба"-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн нэрэмжит “Шатрын аварга шалгаруулах” тэмцээнийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газар болон Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн мөрдөгч нарын дунд зохион байгууллаа.

Тэмцээнийг Монгол Улсын Шатрын холбооны гишүүн, “Зууны шатар” клубын дасгалжуулагч багш, спортын мастер А.Баярсайхан мөн дэд мастер Ш.Ганболд нар шүүн явуулсан бөгөөд нийт 32 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс
- Нэгдүгээр байранд: Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Галбадрах
- Хоёрдугаар байранд: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Содномпил
- Гуравдугаар байранд: Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамир
- Тусгай байранд: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баясгалан нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=7db30e920d8cb21d351fc4c91301d0b4&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=7db30e920d8cb21d351fc4c91301d0b4&
2020-12-14 21:26:13
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна