/ Мэдээ мэдээлэл / “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” НАР АЖИЛЛАЖ БАЙНА

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” НАР АЖИЛЛАЖ БАЙНА

Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох гэр хорооллын 2,21,27 дугаар хороо, гэр хороолол болон байшингийн хороолол холимог 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” нар ажиллаж эхэлсэн билээ. Эдгээр хүүхэд хамгаалагч нар хариуцсан нутаг дэвсгэр, чиглэлдээ явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, бага насны хүүхдийг болзошгүй аюул эрсдэл, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилд холбогдох болон хохирохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Энэ зурган дээр харагдаж буй 2 хүүхэд хамгаалагч бол хоёулаа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан алба хаагчид бөгөөд БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж байна. Нэг нь 2004 онд тэтгэвэрт гарсан цагдаагийн бэлтгэл хошууч Г.Эрдэнэбаатар, харин нөгөө нь цагдаагийн байгууллагад энгийнээр ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэрт гарсан Л.Дэлэг нар юм.

Ийнхүү сурагч багачуудад замын хөдөлгөөнд хэрхэн анхаарал болгоомжтой, соёлтой оролцох талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж байгаа нь энэ.

Хэдий гавъяаныхаа амралтанд гарсан ч үргэлжлүүлэн “Хүүхэд хамгаалах ариун үйлсэд” хүчин зүтгэж буйд нь талархал илэрхийлье.

#БИД_ХҮҮХДЭЭ_ХАМГААЛЖ_ЧАДНА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=01806c5f50425641e557a5aeb3bd72ea&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=01806c5f50425641e557a5aeb3bd72ea&
2020-12-14 21:26:35
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна