/ Мэдээ мэдээлэл / АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээ явагдаж байна.

Тус хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг уг арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 17 үйлдвэр, барилгын компаниудад хяналт шалгалт хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, 195 ширхэг зурагт хуудсыг тараан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=89d845a1a3625e2b1311db59634d2594&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=89d845a1a3625e2b1311db59634d2594&
2020-12-14 21:26:57
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна