/ Иргэдийг хүлээн авах хуваарь / АЛБА ХААГЧИД ДОХИО ЗАНГААНЫ ТАЛААР АНХАН ШАТНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

АЛБА ХААГЧИД ДОХИО ЗАНГААНЫ ТАЛААР АНХАН ШАТНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

Цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа олон янзын хүмүүстэй харилцаж тэдний асуудлыг шийдвэрлэдэг. Зарим үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслалцаа хүсэж цагдаагийн байгууллагад хандах эсвэл холбогдогч болон хохирогчоор татагдах нь ч бий. Алба хаагчдад тэдгээр хүмүүстэй ойлголцох анхан шатны мэдлэг мэдээлэл өгөх зорилготой сургалтыг 2019.06.14-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч, багш М.Сарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах вэ?” сэдвээр явуулж алба хаагчдад анхан шатны мэдээлэл өгсөн юм.

Мөн сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүстэй харьцахад анхаарах асуудал, тэдний зан байдлын онцлогт хэрхэн яаж тохируулан харилцах, анхан шатны мэдээлэл авах боломжит нөхцөлүүдийн талаар болон зарим дохио зангааг зааж өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=99ea971b3d4798899755248675889797&:
94.242.129.46
Buy legal anabolic steroids https://myfsk.org/community/account/buy-legal-anabolic-steroids/?h=99ea971b3d4798899755248675889797&
2020-12-12 22:43:26
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=99ea971b3d4798899755248675889797&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=99ea971b3d4798899755248675889797&
2020-12-14 21:27:42
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна