/ Мэдээ мэдээлэл / “ЦЭНГЭГ АГААР-2015” ӨДӨРЛӨГТ АМЖИЛТАЙ ОРОЛЦЛОО

“ЦЭНГЭГ АГААР-2015” ӨДӨРЛӨГТ АМЖИЛТАЙ ОРОЛЦЛОО

   Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Цэнгэг агаар-2015” сэдэвт цасны баяр, биеийн тамир, спортын  өвлийн өдөрлөгт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийг төлөөлөн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Чинбатаар ахлуулсан 50 алба хаагч оролцов.

   Өдөрлөг 2015 оны 1-р сарын 24-ний өдөр Хандгайтын “Янзага” зусланд зохион байгуулагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Цасны сумо”, “Олс таталт”, “Дартс”-ын тэмцээнд тус хэлтсийн алба хаагчид идэвхитэй оролцож бусад төрийн байгууллагуудын баг, тамирчидтай хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

   “Цасны сумо” тэмцээний гутгаар байрт эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан, “Дартс”-ын тэмцээнд эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Хадбаатар, эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарын баг 2 дугаар байрт тус тус шалгарч “Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=62f26862cc8198b89594178fb660fbf9&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=62f26862cc8198b89594178fb660fbf9&
2020-12-14 21:30:26
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна