/ Мэдээ мэдээлэл / Тамхиний хор уршиг

Тамхиний хор уршиг

 

    Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Аливаа хорт зуршил нь хүний биед муугаар нөлөөлөөд зогсохгүй, хувь хүнийхээ үүднээс төгс боловсронгуй хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг билээ. Тиймээс хорт зуршлаас татгалзах нь нийгмийн эрүүл мэндийн тусын тулд хийх ёстой ажил юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм.

     Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог. Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

     Никотин хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг одоо авч үзье. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтнүүд өртдөг. Уруулын салст бүрхэвч, дараа нь улаан хоолой, залгиур дайралтын анхны бай болно. Тамхичин хүний уушгины багтаамж эрүүл хүнийг бодвол 20 хувиар бага байдгаас сорох явц нь удааширдаг. Мөн амьсгалын замын торлог, сүлжээсэн эд, эсүүдийг гэмтээж, агаар соруулах боломжийг нь багасгадаг.

Тамхи татдаг монголчуудын дийлэнх хувь нь тамхины талаар буруу ойлголттой явсаар цагаасаа эрт нас барах явдал байсаар байна. Та тамхи татдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар гээд хүн бүрт дараах мэдээллийг хүргээрэй.

Тамхи таталтын хэв шинж:

Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь багасчээ.

Тамхидалт ядуу, дунд орлоготой орнуудын эрэгтэйчүүд, мөн аль ч орны эмэгтэйчүүдийн дунд ихэссэн байна.

Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна.

Тамхи татаж эхэлсэн насны хязгаар улам залуужих нь хүүхдүүдийг тамхинд орохыг өдөөсөн хэрэг гэж үзэх болно.

Буруу ойлголт-Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг.

Үнэн-Удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна.

Буруу ойлголт-Тамхи нь зөвхөн баян орны баян хүний асуудал гэж боддог.

Үнэн-Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь буурсан. Харин үүний эсрэг ядуу орны хүмүүс тамхи татах нь ихэсч байна.

Буруу ойлголт-Тамхи татах нь хувь хүний сонголт хийх эрх чөлөөний хэрэглээ юм.

Үнэн-“Тийм биш” гэсэн хэд хэдэн нотолгоо бий. Нэгдүгээрт, олонх тамхичин өөрт учрах эрсдэлийн талаар мэддэггүйгээсээ түүнийг дутуу үнэлж, өөрийнх нь эрүүл мэндэд нэг их хамааралгүй мэт төсөөлдөг. Хоёрдугаарт, ухамсарт сонголт хийж чаддаггүй. Хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлдэг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч аль хэдийнэ түүнээсээ хамааралтай болсон байдаг. Гуравдугаарт, тамхи татах нь татдаггүй хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг. Иймд тамхи татах, эсэх талаар сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай.

Буруу ойлголт-Тамхичид хэрэглээний зардлаа өөрсдөө хариуцдаг.

Үнэн-Тамхичид татдаггүй хүмүүсийнхээ зардалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулдаг. Энэ зардал нь тамхичдын татсан тамхины утаанд хордсоноос үүдэх бие тавгүйтэл, эрүүл мэндийн болон бусад хохирол ордог. Тамхичид тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийн үед эрүүл мэндийн зардлаа бусдад тохож байдаг.

Буруу ойлголт-Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог.

Үнэн-Судалгаагаар энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ. Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ.

Буруу ойлголт-Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг.

Үнэн-Долоон жилийн турш явуулсан туршилтаараа тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.

Тамхичин юугаар амьсгалж байна вэ?

Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.

Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.

Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.

Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.

Идэвхгүй тамхидалт ба таны эрүүл мэнд

Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:

Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас

Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас

Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.


Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг учир идэвхгүй тамхичид идэвхтэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. Гэвч уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна.

Тамхины утаанд юу байдаг вэ?

Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. Тамхины бохь нь бие махбодийг цочроож, хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид зэрэг бодис агуулагддаг юм.

Тамхины бохь

Энэ бол зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Тамхины бохь нь толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис байдаг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

organic seo copywriting - Francisco:
23.250.99.78
There's really tiny (if any) evidence to suggest that key phrases in H tags truly have an effect on rankings, but this myth continues to proliferate.
2019-03-16 00:15:35
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=d509ca238a9cda6f0a82da2f5b88831c&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=d509ca238a9cda6f0a82da2f5b88831c&
2020-12-14 21:31:39
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна