/ Мэдээ мэдээлэл / Архины хор

Архины хор

Архины хор

  Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн Эртний Грекийн гүн ухаантан Сократ хэлсэн байдаг. Ард түмнээ эрүүл энх байлгая гэвэл тэдэнд эрүүл энх аж төрөх, амьдрах ёс зүйн гүн бат мэдлэг дадал олгох явдлаас ажлаа эхлэх хэрэгтэй.

Архи тамхины хор хөнөөлийг ойлгож  түүнээс татгалздаг байх нь өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалах, сурч хөдөлмөрлөх чадвараа бэхжүүлэх болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх элдэв хүчин зүйлд өртөхгүй байх бололцоог олгоно. Сургууль бол  оюутан залуусын сурч хүмүүжих таатай орчин байх ёстой. Үүнийг хүн бүр ойлгосон байх хэрэгтэй.

    Архи бол амьдрал, биологийн болон хоол  ундны зайлшгүй хэрэгцээт зүйл биш бөгөөд архины олон талын хор холбогдол ялангуяа эрүүл мэндийг ихээр хордуулдагийг орчин үед хүн төрөлхтөн сайн мэдэх болсноор дэлхийн аль ч улс орнууд архидан согтуурах явдалтай тэмцэх болсон.

     Архи уух нь ихэнх тохиолдолд хэтрүүлэн хэрэглэх, архинд донтоход хүргэдэг байна. Иймд бид нар архийг яагаад хэтрүүлэн хэрэглэдэг шалтгааныг судалж , архины хор уршгийг ойлгож, хүн бүр энэ талын мэдлэгийг эзэмшиж энэхүү хорыг хэрэглэх эсэх талаар зөв зохистой шийдвэр гаргаж сурах  ёстой.

         Архи нь  химийн бодис бөгөөд бие махбодийн үйл ажиллагааг өөрчилдөг .            Архины хэрэгцээ өргөн тархсан явдал нь  архи эрүүл мэндэд тустай зүйл гэсэн үг биш .Архи бол сэтгэлийг өөрчилдөг,түүнийг хэрэглэхэд тархинд явагддаг химийн урвалууд өөрчлөгдсөний улмаас хүний бодол, таашаал, яриа, хөдөлгөөн бүгд өөрчлөгддөг.  Архийг хэрэглэхэд  богино ба урт хугацааны нөлөө бие махбодид  үйлчилнэ.Эдгээр нөлөөллийн ихэнх  аюултай бөгөөд үхэлд ч хүргэж  болно

СЭТГЭГДЭЛҮҮД :

Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=cdf823b03f2462bb824806769866467c&:
118.173.223.148
Take a look at my photos here, you will like: http://bit.do/fLR2k?h=cdf823b03f2462bb824806769866467c&
2020-12-14 21:32:07
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-02-04
Эрэн сурвалжилж байна